...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 04

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Энэ өдрийн хуралдаанд Байнгын хорооны 32 гишүүнээс УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, С.Цэнгүүн, М.Мандхай, Д.Үүрийнтуяа, Л.Соронзонболд, Ш.Бямбасүрэн, О.Батнайрамдал, Ч.Анар, Б.Уянга, С.Эрдэнэбат, Х.Булгантуяа, Р.Батболд, Э.Одбаяр, Г.Очирбат, Ц.Баатархүү, Ж.Золжаргал, Б.Заяабал нар хүрэлцэн ирж, оролцов.

Screenshot 2026-11-04 at 14.51.27.png2026-11-04 15.27.59.jpg

Хуралдаан даргалагч Б.Заяабал ирц болон хэлэлцэх асуудлын товыг танилцууллаа. Эдийн засгийн байнгын хорооны даргын танилцуулснаар бол дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон хэдий ч мөнгөний бодлогын асуудлаарх Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлэх зохицуулалтын улмаас түр хойшлуулсан гэв.

2026-11-04 15.27.37.jpg2026-11-04 15.28.22.jpg

Хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслүүдийг хэлэлцэн санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаан даргалагч уншиж танилцуулсан.

2026-11-04 15.27.54.jpg

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн  хуралдааны хэлэлцүүлэгт  бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Г.Очирбат, С.Цэнгүүн, С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжлээ.

2026-11-04 15.27.42.jpg

Харин Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн  хуралдааны хэлэлцүүлэгт  бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Анараар ахлуулан 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл, Х.Булгантуяа, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Р.Сэддорж, А.Ундраа, Г.Уянгахишиг багтжээ.

2026-11-04 15.27.46.jpg2026-11-04 15.28.04.jpg

Байнгын хорооны тогтоолуудыг баталж, Ажлын хэсгүүдийг байгуулснаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!