Х.БАТТУЛГад хаяглагдаж байсан ТӨГРӨГ НУУРын ордын лицензийг цуцлахыг Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР үүрэг болголоо

Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 27-ны хуралдаан олон нийтийн дунд асуулт үлдээгээд байсан нэг сэдвийг эцэслэн шийдсэн нь Төгрөг нуурын тусгай зөвшөөрлийг цуцалж, лицензийг “Эрдэнэс Монгол” группт шилжүүлсэн явдал байлаа. Ингэхдээ хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн гэж үзсэн бөгөөд асуудлыг “Төгрөг энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан байна.
Уг ордын тухайд 20-30 км талбайн хэмжээтэй, гурван тэрбум тнн хүрэх хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоолол байдаг бөгөөд 1951-1986 онд улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг баталгаажуулсан аж. Мөн УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Төгрөг нуурын ордын лицензийг гадаадын хөрөнгө оруулагчдад зарж, их хэмжээний орлого олж мөнгө угаасан гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн юм.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс Засгийн газрын уг шийдвэртэй холбогдуулан Төгрөг нуурын ордын олборлолтыг нэмэгдүүлж, орлогыг “Хуримтлалын сан”-д төвлөрүлэхийг үүрэг болгожээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!