...
...
Эдийн засаг
Sainjargal
8-р сар 25

МОНГОЛ-ХЯТАДЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭКСПОД МОНГОЛЫН 350 ГАРУЙ ААН ОРОЛЦОЖ БАЙНА

МОНГОЛ-ХЯТАДЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭКСПОД МОНГОЛЫН 350 ГАРУЙ ААН ОРОЛЦОЖ БАЙНА
Энэ удаагийн экспод Монгол улсаас 350 гаруй ААН ноос ноолуур, арьсан эдлэл, бэлэг дурсгал, хүнс, уул уурхай гэсэн 700 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулж байна.
Өнгөрсөн онд Монгол улс БНХАУ-ын худалдааны эргэлт 18.6 тэрбум ам долларт хүрсэн нь худалдааны эргэлтийг 20 тэрбумд хүргэх Төрийн тэргүүнүүдийн дэвшүүлсэн зорилт биелэх ойртож байгааг харуулж байна.
Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал экспод оролцож байгаа монголын бизнес эрхлэгчдийн саналыг сонслоо.
Хувийн хэвшил бараа бүтээгдэхүүнээ экспортлоход гааль дээр үүсдэг бэрхшээлийг шийдвэрлэхийг бизнес эрхлэгчид хүсэж байна.
ӨМӨЗО-д ажиллах үеэрээ тус улсын төлөөлөлтэй уулзаж хорио цээрийн зөвшөөрлийг хөнгөвчлөх талаар яриа хийж байгаагаа Тэргүүн шадар сайд бизнес эрхлэгчдэд дуулгалаа.
Түүнчлэн, ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн үр дүнд гаалийн нийтлэг журмыг шинэчилж, хэрэгжиж эхлэхээр болсныг хувийн хэвшил таатай хүлээн авч байна.
Экспод оролцож байгаа хувийн хэвшил гадагшаа зах зээлээ тэлэхээр хичээж байгаа энэ үед төрийн байгууллага хүнд суртлаа багасгахад л том дэмжлэг болохоор байгааг Тэргүүн шадар сайд онцолж, монголын компаниуд ашиг орлогоо нэмэгдүүлэхэд энэхүү экспо маш том боломж олгож байгаа платформ гэдгийг тодотгов.
Экспо нь ӨМӨЗО-ы Хөххотод 7 хоногийн турш үргэлжилж, хоёр улсын төр хувийн хэвшилд туршлага солилцох, хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт технологи нутагшуулах, зах зээл тэлэх өргөн боломж нээж байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!