...
...
Улс төр
Sainjargal
8-р сар 22

Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг тайлагнах бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг тайлагнах бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо тус бүрээр  хэлэлцэнэ.


Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат болон Үнэлгээ,мониторингийн газраас тайланг нэгтгэн танилцуулах чиг үүрэг бүхий  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын удирдлага, албан хаагчидтай өнөөдөр /2025.08.22/ уулзалт хийлээ. Уулзалтаар Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг иж бүрэн, шаардлага хангаж ирүүлэхэд анхаарах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтэд тавих хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!