...
...
Улаанбаатар
Sainjargal
8-р сар 19

Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ

Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, ахуйн болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (мидлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо. Тодруулбал ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ.

 

 

Захирамжийн дагуу:

* Ахуйн болон аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс хэрэглэхгүй байх, зөвхөн баяжуулсан нүүрс ашиглах;

* Баяжуулсан нүүрсний нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах ажлыг “Тавантолгой түлш” ХХК хариуцах;

* Уурын болон усан халаалтын зуухнуудад технологийн үнэлгээ хийж, үе шаттайгаар баяжуулсан нүүрс хэрэглэх төлөвлөгөө батлуулах;

* Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлыг тэмцэх газар болон холбогдох хяналтын байгууллагуудад ажиллахаар тусгасан.

Судалгаагаар Багануурын түүхий нүүрсний дэгдэмхий чанар 44 хувь, мидлинг 22 хувь, хагас кокос 11 хувийг эзэлдэг болох нь тогтоогдсон. 2024–2025 оны өвлийн улиралд нийслэлийн аж ахуйн нэгжүүд нийтдээ 87 мянга гаруй тонн түүхий нүүрс хэрэглэсэн бөгөөд энэ нь агаарт ялгаруулсан бохирдлоороо 350 мянга гаруй тонн хагас коксон шахмал түлшний хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээтэй байна. Иймд 2025 оны 09 дүгээр сарын 15-аас эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо.

 

 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!