Ерөнхийлөгчийн явах зам “СҮҮЛ ДАГУУЛЛАА”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын дарга асан Х.Нямбаатарын Канад улсаас хийж буй лайвд дурдагдсан, өөрийг нь хамааруулсан нүүрсний мөнгө угаалттай холбоотой мэдээллүүдийн улмаас бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, шалгуулахаа албан ёсоор мэдэгдсэн.
Түүний мэдэгдлийн араас УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж улс төрийн манлайлал үзүүлсэн тул Ерөнхийлөгчийн манлайллыг дагаж, гүйцэтгэх засаглалд хашиж буй албан тушаалаасаа чөлөөлөгдөх замаар нэр төрөө сэргээлгэнэ” гэж мэдэгдсэн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ сошиал хуудсаараа дамжуулан “Албанаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Н.Учралд гаргалаа. Цаашид УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар тэргүүтэй Монголын ард түмний баялгийг хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлтэй тууштай тэмцэж, Монголын төрийн авлигачдаас цэвэрлэх үйлсэд хүч хавсран зүтгэх болно” хэмээн мэдэгдэв.
Эдгээр улстөрчид дор бүрнээ “Бодь” группээс их хэмжээний бэлэн мөнгө авсан гэх мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар удаа дараа цахим хуудсаараа дамжуулан мэдээллэсэн бөгөөд улс төр талаас нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн явах зам “сүүл дагууллаа” хэмээн дүгнэж болох юм.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
