...
...
Logo
Улаанбаатар
•Sainjargal
•11-р сар 09

НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн: Хотын нийтийн тээврийнхэн өөрсдөө АВТОБУСААРАА ҮЙЛЧЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн: Хотын нийтийн тээврийнхэн өөрсдөө АВТОБУСААРАА ҮЙЛЧЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр НИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан болж, нийслэл Улаанбаататар хотын өвөлжилтийн бэлтгэлийг хэлэлцэж байна. Энэ үеэр Нийслэлийн Ерөнхий менежер Ч.Мэндбаяр “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 95.1 хувьтай байна” хэмээн мэдээллэсэн бол НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн нийтийн үйлчилгээний салбарт доголдолтой байгааг шүүмжлэв. Тэрбээр энэ тухай “Огт бөглөрөлгүй үед автобус нь аппликейшн дээрээ байж байгаад алга болно. Харагдахгүй, ирэх хугацаан дээрээ ирэхгүй. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй. Өнөөдөр байгаа нөхцөл байдлыг харахад өглөө, орой автобусны буудал дээрээ багширч байгаа иргэд, автобусандаа багтахгүй байгаа байдалтай хэвээрээ байна. Автобус нь 15 минут гэж байгаад алга болчихно. Ядаж хүн арван минутын дараа, 30 минутын дараа автобус ирэх нь тодорхой бол хаа нэг дулаан газар зогсож байгаад гарч ирэх тооцоотой байна биз дээ. Би бөглөрлийн үеийг хэлээгүй. Огт бөглөргүй үед алга болчихоод байгааг хэлж байна. Ийм үйлчилгээ байхад бид иргэдийг машинаасаа бууж автобусанд суу гэж хэлж болохгүй. Үүнийг сайжруулах боломж нь байгаад байхад шийдэгдэхгүй байна. Эрч хүчтэй ажиллах хэрэгтэй байна. Түгжрээд автобус хүлээгдэж байгаа гэж хэлэх байх. Яагаад тэгвэл орой иргэд ажлаасаа тарах үеэр, өглөө ажилдаа явах үед автобус алга болчихоод байна вэ гэдэгт анхаармаар байна. Нийтийн тээврийн ажилтнууд өөрсдөө ер нь автобусаараа үйлчлүүлдэг юм уу. Бүгд машин унаад яваа байгаа харагдах юм. Энэ чинь ундаа санал болгочихоод өөрсдөө кофе уугаад яваатай адилхан байна. Өөрсдөө нийтийн тээврээр үйлчлүүл гэж автобус санал болгочихоод өөрсдөө машин унаад явахаар яаж нийтийн тээврийн үйлчилгээ хөгжих юм. Жаахан популист санагдаж магадгүй. Гэхдээ нийтийн тээврийн салбарын удирдлагууд автобус үйлчилгээ хариуцаж байгаа бол өөрсдөө нийтийн тээврээрээ үйлчлүүлэхийг уриалж байна” хэмээв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!