...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 04

САНГИЙН САЙД З.Мэндсайханы ХОЁР НҮҮР

САНГИЙН САЙД З.Мэндсайханы ХОЁР НҮҮР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг дуудаж "Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан тухай бүрд нь данс руу нь шууд хуваарилан шилжүүлэх ёстой. Үүний тулд УИХ-д хуулийн өөрчлөлтөө боловсруулж оруулах хэрэгтэй" хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл уг уулзалтын дараа Ерөнхий сайд Н.Учралын хувьд тодорхой байр суурь илэрхийлээгүй бол Сангийн сайд З.Мэндсайхан гүйцэтгэх засаглалын тэргүүнээс урьтаж "Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар хуулийн төсөл боловсруулж, УИХ-д оруулах нөхцөл үүслээ" гээд "Гурван их наяд төгрөг зах зээлд бэлнээр тараахаар инфляци хөөрөгдөхгүй юу" гэсэн сэтгүүлчийн асуултад "Тодорхой хэмжээнд нөлөөлөх болов уу. Гэхдээ бага нөлөөлөл үзүүлэх талаас ажиллах ёстой" хэмээн мэдэгдсэн. Харин өнөөдрийн тухайд тэрбээр уг байр сууринаасаа 100 хувь эргэж "Сангийн сайдын хувьд гурван их наяд төгрөгийг зах зээлд гаргахыг зөвшөөрөхгүй. Энэ нь эдийн засагт маш том сөрөг нөлөө үзүүлж, инфляцийг хөөрөгдөнө. Улс орноо бодох ёстой" хэмээн мэдэгдэв. Түүний эл хоёр үг Сангийн сайд З.Мэндсайханы албан тушаалдаа тэнцэхгүй_ лидер улстөрчдийн хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд хэдэнтээ хувирч, хоёр нүүр гаргах улстөрч болохыг нь нотлов.

Харин нөгөө талд Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр "Ногдол ашгийг бэлнээр тараахыг дэмжихгүй. Тэгээд ч Оюутолгойн ногдол ашиг бэлэн ороод ирсэн мэт улстөрч ойлгуулаад байна. Тийм юм байхгүй. Уулын ажлын эрсдэл гэж бий. Бэлэн орлого мэтээр ярих боломжгүй" хэмээн ил тод мэдэгдсэн юм. 

 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!