...
...
Logo
НИЙГЭМ
•Sainjargal
•11-р сар 04

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ”-ЫН ГАРЫН АВЛАГЫГ ТУРШИХ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ”-ЫН  ГАРЫН АВЛАГЫГ ТУРШИХ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс “Ерөнхий боловсролын түвшинд хүний эрхийн боловсролын агуулгыг сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх” зорилгоор боловсруулж буй ахлах ангийн сурагчдад зориулсан “Хүний эрхийн боловсрол”-ын (Бидний эрх-Бидний амьдралд) гарын авлагыг турших багш нарыг чадавхжуулах сургалтыг Хүний Эрхийн Үндэсний Комисс, Үндсэн Хуулийн Цэцийн судалгааны төв, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийн газар, Монголын Эмнести Интернэшнл зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Сургалт нь 11 дүгээр сарын 3-5 өдөр болох бөгөөд Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум болон Улаанбаатар хотын 2 нийт 6 сургуулийн түүх, нийгмийн ухаан, монгол хэл, уран зохиол, байгалийн ухаан, математикийн судлагдахууны нийт 30 багш оролцож байна. Энэхүү сургалт нь багш нарын хүний эрх, хүний эрхийн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлж, гарын авлагад дахь судлахууны сэдэв, бүтээлч үйл ажиллагааг хчиээл, сургалтын үйл ажиллагаагаар турших арга зүйгээр хангах зорилготой. Сургалтад хамрагдсан багш нар дээрх гарын авлагыг 2 дугаар улиралд X-XI ангид 2 сарын хугацаанд туршин хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!