УИХ-ын дарга С.Бямбацогт: Б.Найдалаа гишүүн ээ, туслахдаа арга хэмжээ аваарай

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг өчигдөр буюу 2026 оны аравдугаар сарын 28-ны өдөр Төрийн ордонд news.mn сайтад ярилцлага өгөх үеэрээ "УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа туслахаа Эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагч болгох гэж байна" хэмээн ярьсан бөгөөд энэ яриаг сонссон Б.Найдалаа гишүүний туслах "Та худлаа ярилаа" гэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүний эл үйлдлийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг бичиж, сошиал цацсан. Олон нийтийн хувьд "УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг буруу үйлдэл хийсэн. Б.Найдалаа гишүүний туслахын үйлдэл буруу" гэдгээр хэлэлцсэн. Өнөөдрийн тухайд УИХ-ын дарга С.Бямбацогт "Б.Найдалаа гишүүн туслахынхаа өмнөөс уучлалт гуйсан байна лээ. Гэхдээ туслахдаа холбогдох арга хэмжээ авах ёстой шүү. Ийм ёс зүйгүй, бүдүүлэг үйлдэл гаргаж болохгүй. Ялангуяа төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д ажиллаж, ард түмнээ төлөөлж буй хүмүүс болон тэдний туслахууд ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой" хэмээв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
