...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•10-р сар 29

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛАН: ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ХЯЗГААРЛАХЫН ТУЛД ТӨСВИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛАН: ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ХЯЗГААРЛАХЫН ТУЛД ТӨСВИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ ЁСТОЙ

Үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах нь төсвийн бодлогын гол зорилт байх ёстой. Тиймээс 2027 оны төсвийн хэлэлцүүлэгт нийт 3.1 их наяд төгрөгийн зардлыг бууруулах зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Ингэхдээ багш, эмч нарын үндсэн цалин, ахмадын тэтгэвэр, зорилтот бүлгийн тэтгэмжийг хамгаалж тооцсон. Миний гаргасан саналууд: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС 124 ТӨСЛИЙН 2.472 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХАСАХ 2027 онд улсын төсөвт нийт 815 төсөл, арга хэмжээнд 5.8 орчим их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оныхоос огцом тэлж байгаа тул эдийн засгийн хүчин чадлаа тооцвол зарим төсөл угаасаа хэрэгжиж чадахгүй нь тодорхой байна. Түүнчлэн санхүүжилтийн 55.4 хувь нь 2026–2030 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй төслүүдэд ногдож байна. Мөн зураг төсөв, төлөвлөлтийн шаардлага хангаагүй төслүүд бий. Тиймээс Оюу толгойн ногдол ашгаар санхүүжүүлэх 52 төсөл, зураг төсөвгүй 40 төсөл, төлөвлөгөөнд тусгагдаагүй 5 төсөл болон бусад 27 төслийн санхүүжилтийг хасах санал гаргасан. Үүнээс Оюу толгойн ногдол ашгаар 2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн 52 төсөлтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газар татаж авсан. УРСГАЛ ЗАРДЛЫГ 593.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУУРУУЛАХ Салбаруудад олгох татааснаас 518.7 тэрбум төгрөгийг хасах санал гаргасан. Зээлийн хүүгийн татаас нь давхар зах зээл бий болгож, өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа учраас энэ бодлогоос татгалзах шаардлагатай. Мөн байрны түрээс, томилолт, зочны зардал, мэдээлэл сурталчилгаанд төлөвлөсөн нийт 75.2 тэрбум төгрөгийн НЭМЭГДЛИЙГ хасах санал гаргасан. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжих зардал бүр үндэслэлтэй, үр ашигтай байх учиртай. Иргэдийн амьжиргааг хамгаалахын тулд төсвийн алдагдлыг бууруулж, үр ашиггүй зардлаас татгалзах ёстой. Энэ долоо хоногт төсвийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!