...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
5-р сар 06

7, 8, 20 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

7, 8, 20 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Өнөөдөр дүүргийн 7, 8, 20 дугаар хорооны иргэдтэй уулзлаа

Уулзалтаар дүүргийн 2024–2028 оны бодлого, үйл ажиллагааг танилцуулж, иргэдийн тулгамдсан асуудлыг сонсохын зэрэгцээ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт санал авах ажлыг зохион байгууллаа.

Иргэдийн зүгээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, цахилгаан, эрчим хүчний хүрэлцээг сайжруулах асуудлыг хөндөн тавилаа. Мөн ахмад настнуудыг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр эмнэлэг, амралт, сувилалд хамруулах, дүүргийн эмнэлгийн хүртээмж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, явган замын нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг онцлон дурдав.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!