...
...
Logo
Эдийн засаг
•Sainjargal
•11-р сар 02

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.ЧАГНААДОРЖ: Ханги боомтын нүүрсний экспорт нэмэгдэж байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.ЧАГНААДОРЖ: Ханги боомтын нүүрсний экспорт нэмэгдэж байна.

Ханги боомтоор 2025 онд нийт 8.6 сая тонн нүүрс экспортолсон бол 2026 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 14 сая тоннд хүрч, өнгөрсөн оны бүтэн жилийн хэмжээнээс 62.8 хувиар өссөн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд өнгөрсөн онд 1.4 сая тонн нүүрс экспортолсон бол энэ оны өнөөдрийн байдлаар 5.7сая тоннд хүрч, бараг 4 дахин нэмэгдлээ. Цаашид 2027 онд хил, боомтын ачаалал, тээврийн бөөгнөрлийг бууруулах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хилийн шинэ гарц нээх, одоо байгаа гарцуудыг өргөтгөх чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нүүрсний экспорт, тээвэр логистикийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарна. Үүний зэрэгцээ боомтын бүсэд ажиллаж буй ажилчид болон төрийн албан хаагчдын ажиллаж, амьдрах орчныг сайжруулах зорилгоор “Эрдэнэс камп” төслийг эхлүүлэхээр ажиллаж байна. Экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ боомтын дэд бүтэц, ажилчдын амьдрах орчныг сайжруулахад анхаарч ажиллана.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!