...
...
Logo
Улс төр
Sainjargal
5-р сар 01

Монгол-Кубын парламентын бүлгийн дарга, дэд дарга нар Элчин сайд Эмилио Певида Пупотой уулзлаа

Монгол-Кубын парламентын бүлгийн дарга, дэд дарга нар Элчин сайд Эмилио Певида Пупотой уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир, тус бүлгийн дэд дарга Г.Хосбаяр нар өнөөдөр (2026.04.30) Бүгд Найрамдах Куба Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Эмилио Певида Пупог хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлаас гишүүн Ө.Шижир өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиосныг дурдаж, уламжлалт, найрсаг харилцааг эрхэмлэн, цаашид улам өргөжүүлэхийн төлөө байгаа парламентын бүлгийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, хоёр улсыг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн гүнзгийрэх Элчин сайдын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа хэллээ. Улсын Их Хурлаас гишүүн Г.Хосбаяр Элчин сайдын идэвх чармайлтын үр дүнд хоёр улсын харилцаа бүхий л талаар тэлнэ гэдэгт итгэлтэй байна гээд ажлын амжилт хүслээ.

Элчин сайд Эмилио Певида Пупо Бүгд Найрамдах Куба Улс Ардын Хурлын төлөөлөгчдийн болон Куба-Монголын парламентын бүлгийн дарга, тус улсын баатар, генерал, хатагтай Тетэ Пуэблагийн мэндчилгээг уламжлав. Мөн тэрбээр Кубын улс төр, эдийн засгийн байдлыг товч танилцуулж, олон улсын харилцаанд энх тайван, эв нэгдлийг эрхэмлэх байр суурьтай байгааг онцоллоо. Монгол-Кубын харилцаа, хамтын ажиллагааг эрүүл мэнд, хөдөө аж ахуйн, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх боломж бийг Элчин сайд тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!