...
...
Улс төр
Sainjargal
6-р сар 30

УИХ-ын гишүүнээр сонгогдсон НИТХ-ын 8 төлөөлөгчийг ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын гишүүнээр сонгогдсон НИТХ-ын 8 төлөөлөгчийг ажлаас нь чөлөөллөө

НИТХ-ын ээлжит бус XXI хуралдаанаар УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон НИТХ-ын Төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Учир нь Үндсэн хуулийн 29.1-т "УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр бусад хуулиар тогтоогдсон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэж заасан.

НИТХ-ын дараах төлөөлөгчид УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Тодруулбал,

  • УИХ-ын 12 дугаар тойрог Ж.Алдаржавхлан
  • УИХ-ын 11 дүгээр тойрог Н.Алтаншагай
  • УИХ-ын 10 дугаар тойрог Н.Батсүмбэрэл, Х.Болормаа
  • УИХ-ын 8 дугаар тойрог П.Наранбаяр нар тус, тус сонгогдсон бол намын жагсаалтаар П.Ганзориг, Д.Пүрэвдаваа, Д.Энхтуяа нар сонгогдсон юм. Улмаар тэднийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө.


Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!