Ардын намын УИХ.ЗГ дээр хийж буй шинэ томлолтууд
.jpg&w=1920&q=100)
ШУУРХАЙ: УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан, ЕТГ-ын даргаар Г.Занданшатарыг, МАН-ын генсекээр Я.Содбаатарыг, ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг томилохоор тохирчээ
Ес дэх удаагийн парламентын анхдугаар чуулганыг маргааш буюу 2024.07.02-ны өдөр товлон хуралдуулахаар болсон билээ.
Тодруулбал, УИХ-ын тухай хуульд зааснаар шинээр бүрдэж буй парламентын гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын дарга, дэд дарга болоод ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний томилгоог хэлэлцэх юм. Одоогоор УИХ-ын даргаар хэн томилогдох вэ гэдэг асуулт улс төрийн хүрээнд гол анхаарал татаж буй. Мөн ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох асуудалтай зэрэгцэн багагүй нүүдэл хийгдэх бололтой.
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан, МАН-ын генсекээр Я.Содбаатарыг, ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг томилохоор тохирсон бол харин тойргийн гадна хаягдаж, улс төрд үгүйлэгдээд буй УИХ-ын дарга Г.Занданшатарыг ЕТГ-ын даргаар томилохоор тохирчээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!