...
...
Улс төр
Sainjargal
6-р сар 30

Г.Занданшатар: Сонгуулийн дүнд иргэд эргэлзээгүй, сонгуулийн үйл ажиллагаа амжилттай боллоо

Г.Занданшатар: Сонгуулийн дүнд иргэд эргэлзээгүй, сонгуулийн үйл ажиллагаа амжилттай боллоо

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хуралд (2024.07.01) өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Олон намын төлөөллийг хангаж, олон ургалч үзлээр хяналттай парламентыг бүрдүүлэхийг зорьсон зорилго биелж байна. Эмэгтэйчүүдийн төлөөлөл ч олон улсын дундаж түвшинд хүрч, Азидаа тэргүүлсэн парламент бүрдлээ.

Санал тоолох төхөөрөмжид эргэлзээгүй болгох, сонгуулийн дүнд эргэлздэг хүмүүсийн эргэлзээг тайлж Үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд 100 хувь хяналтын тооллого хийлгэхээр хуульчилсан. Сонгуулийн дүнд иргэд эргэлзээгүй, сонгуулийн үйл ажиллагаа амжилттай боллоо” гэсэн юм.


Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!