Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 102 жилийн ойн өдрийг тохиолдуулан төрийн дээд одон, медаль болон нийслэлийн дээд шагнал "Хангарди" одон гардууллаа. Шагнал гардуулах ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр нар оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Та бүхэндээ Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 102 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Мөн эх орон, нийслэл хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн төрийн дээд одон, медаль хүртэж буй эрхмүүддээ баяр хүргэе. Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурал хуралдаж, эх орны өнцөг булан бүрээс сонгогдсон 77 төлөөлөгч анхдугаар Үндсэн хуулиа санал нэгтэй баталсан түүхтэй. Энэ өдөр улс орны маань тусгаар тогтнолын баталгаа төдийгүй Улаанбаатар хот маань өнөөгийн нэрээ авсан түүхэн өдөр билээ. Анхдугаар Үндсэн хуулийн эхний зүйлд “Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлнэ” хэмээн тунхагласан байдаг. Зуун хоёр жилийн өмнө өвөг дээдэс маань улсынхаа тусгаар тогтнолыг Үндсэн хуулиар бататгаж, бүрэн эрхийг ард түмэндээ олгосон. Харин бидний хүлээх үүрэг бол иргэдээ сонсдог, хүн бүрд ээлтэй, амьдрахад таатай Улаанбаатар хотыг хамтдаа бүтээх юм. Манай хотын хамгийн үнэт зүйл бол өдөр бүр ажил мэргэжилдээ эзэн болж, хотынхоо хөгжилд чин сэтгэлээ зориулж буй хөдөлмөрч иргэд та бүхэн юм. Та бүхнийхээ цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсье. Монгол төрийн гал голомт мөнхөд бадарч, эх орны минь тусгаар тогтнол, монгол түмний эв нэгдэл улам бүр батжин бэхжих болтугай” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Ахлах зөвлөх Ж.Батбаясгалан
- Монгол-Солонгосын хэл соёлын солилцооны төвийн захирал Д.Алимаа
- Нийслэлийн Хяналт шалгалтын газрын ахлах нягтлан бодогч С.Бямбанайдан
- “Авто Ойл” ХХК-ийн захирал Б.Ганбаатар
- ОСНААУГ-ын харьяа Зүүн түгээх төвийн машинист Т.Жаргал
- 118 дугаар сургуулийн бага ангийн багш Т.Лхагва
- Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны ахмад настан Д.Нэргүй
- “Хан Хүннү Констракшн” ХХК-ийн захирал М.Очиржанцан
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны ахмад настан Т.Оюунчимэг
- “Цогт Атас” ХХК-ийн Хүний нөөцийн захирал П.Сайнжаргал
- ХӨСҮТ-ийн сувилагч Н.Сарантуяа
- “Оюут Ялгуун” ХХК-ийн зөвлөх эмч Д.Тунгалаг
- Яруу найрагч, ая зохиогч Э.Түдэв
- Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэндсүрэн
- “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн ахлах нягтлан бодогч Г.Энхцэцэг
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны ахмад настан, боловсрол судлалын доктор Р.Энхцэцэг
"Алтан гадас" одонгоор:
- Дулааны IV цахилгаан станцын ерөнхий нягтлан бодогч Ч.Алтангэрэл
- 70 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш В.Амархүү
- ЗХУ/ОХУ-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны гүйцэтгэх захирал Ж.Ариунаа
- “Нимонс” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Ариунбилэг
- “Хархорин” худалдааны төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн Ж.Банзрагч
- Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахмад ажилтан Г.Батбаатар
- “Монгол телевиз” ХХК-ийн тайзны зураач Г.Баттулга
- “Ти Би Ти Эй Кристал” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Батчимэг
- НЗДТГ-ын ХМОНХХ-ийн зурагчин Ц.Баярбаатар
- Улаанбаатар өртөөний ачаа вагон хүлээлцэгч Д.Болдсайхан
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны ахмад настан Б.Борхүү
- “Монгол телевиз” ХХК-ийн ажилтан Ш.Галнаран
- Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны ахмад настан Ч.Гантогоо
- Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч Б.Гэрлээ
- Монголын нийтийн бүжгийн спортын холбооны Баянзүрх салбар зөвлөлийн дарга Д.Доржханд
- Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны ахмад настан Б.Дэнсмаа
- “ЗМЗ” ХХК-ийн замчин М.Жаргалсайхан
- 70 дугаар сургуулийн дизайн технологийн багш Б.Золзаяа
- Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга М.Нандинцэцэг
- Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Н.Отгонбаяр
- “Монгол телевиз” ХХК-ийн Ашиглалт, зохицуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвжав
- “Монгол телевиз” ХХК-ийн нярав Д.Саранцэцэг
- “Хаян Хайрхан Маркет” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Сэлэнгэ
- Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн багш Б.Сэлэнгэ
- “Нэст Эдүкэйшн” сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Ундармал-Цэцэг
- Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны ахмад настан А.Уранчимэг
- Нийтийн тээврийн автобус баазын ахмад настан Д.Уртнасан
- Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны ахмад настан Ц.Цэрэнбалтав
- Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны ахмад настан Х.Цэцэг
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ахмад настан Л.Энхтуяа
Цэргийн гавьяаны одонгоор:
- Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ю.Мөнхболд
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Аргун Хаан” ХХК-ийн нягтлан бодогч Э.Ариунзул
- “ID групп”-ийн гүйцэтгэх захирал У.Ариунтуяа
- “ЗМЗ” ХХК-ийн замчин Г.Баасанжаргал
- “Монгол телевиз” ХХК-ийн Техникийн албаны дарга Ц.Баттулга
- Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн багш Э.Батчимэг
- “Монгол телевиз” ХХК-ийн Тайзны продакшны ерөнхий продюсер Б.Баярбат
- “Монгол телевиз” ХХК-ийн ерөнхий продюсер Ж.Баярмаа
- “Жи Эн Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бямбадорж
- 70 дугаар сургуулийн дизайн технологийн багш Д.Даваасүрэн
- “Чадамж боломж” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.Жүрмэд
- Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Хүний нөөцийн менежер Д.Лхагвадамба
- “ЗМЗ” ХХК-ийн зам, гүүрийн инженер Г.Мөнх-Эрдэнэ
- “Өндөр булаг” ХХК-ийн захирал Т.Мөнх-Эрдэнэ
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Бодлого төлөвлөлт, хүний нөөцийн тасгийн дарга Т.Очирпил
- 70 дугаар сургуулийн мэдээлэл технологийн багш Б.Солонго
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Хороодын үйл ажиллагаа хариуцсан тасгийн дарга Г.Түвшинбаяр
- Холимог тулааны мэргэжлийн тамирчин, нүцгэн гарын боксын анхны тамирчин Б.Энхтөр
- “Хаян Хайрхан Маркет” ХХК-ийн төслийн менежер Ү.Энэрэлт
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Өмчийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэтөгс
Нийслэлийн Нутгийн удирдлагын байгууллагын дээд шагнал болох “Хангарди” одонгоор:
- Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Лхамхүүг тус тус шагналаа.









Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
