...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 11

Х.Нямбаатар хаана байгааг Нийслэлийн МАН-аас, Б.Пүрэвдагваас асуу, АТГ-ынхаан!

Х.Нямбаатар хаана байгааг Нийслэлийн МАН-аас, Б.Пүрэвдагваас асуу, АТГ-ынхаан!

Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал энэ оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бяруузаны Пүрэвдагвыг намын хорооны даргаар 97.5 хувийн саналаар сонгосон. Түүний хувьд МАН-ын Намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн онд НАМЗХ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд албанд сонгогдсон. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаас чөлөөлсөн бөгөөд тэрбээр Бага хуралд цахимаар оролцож, илтгэл тавьсан. Түүний ажлын тайланд Нийслэлийн Бага хурлын төлөөлөгчид онц сайн гэдэг дүн тавьсан бөгөөд хэвлэл мэдээлэлд ярилцлага, тайлбар өгсөн МАН-ын гишүүд ч онцгой сайн байсныг нь магтацгаасан. Харин уг хурлаас хойш нэг өдрийн дараа Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар гэсэн Монгол Улсын мөрдөн шалгах гурван төв байгууллага хамтарч хэвлэлийн хурал хийн “Х.Нямбаатарыг хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд 20 гаруй тендер давуу эрхээр олгосон гэдэг үндэслэлээр хэрэг нээж шалгаж, яллагдагчаар татсан. Олон улсын цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжлах хүсэлтээ өгсөн. Одоогийн мэдээллээр түүнийг Канад улсад орогнож байгаа гэх мэдээлэл байна“ хэмээн мэдээллэсэн.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!