...
...
Logo
Эдийн засаг
•Sainjargal
•10-р сар 19

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 460.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 460.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 11 удаагийн амжилттай арилжаагаар 460.8 мянган тонн нүүрсийг нийт 48.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт хүргэх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Үүнд:

1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонныг 2.88 сая ам.доллароор арилжаалж үнэ $72.6⟶$90.1 ам.доллар буюу 24.1% өссөн.

Баяжуулсан сул коксжих нүүрс - 64.0 мянган тонныг 8.67 сая ам.доллароор арилжаалж үнэ $122.9⟶$135.4 ам.доллар буюу 10.2% өссөн.

1/3 коксжих нүүрс 32.0 мянган тонныг 3.79 сая ам.доллароор арилжаалж үнэ $87.5⟶$118.5 ам.доллар буюу.4% өссөн.

Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 64.0 мянган тонныг 4.37 сая ам.доллароор арилжаалж үнэ $63.5⟶$68.3 ам.доллар буюу 7.6% өссөн.

1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 4.66 сая ам.доллароор арилжаалж үнэ $127.7⟶$145.7 ам.доллар буюу 14.1% өссөн.

Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонныг 8.67 сая ам.доллароор арилжаалж үнэ $122.9⟶$135.4 ам.доллар буюу 10.2% өссөн.

Эрчим хүчний нүүрс – 64.0 мянган тонныг 4.31 сая ам.доллароор арилжаалж үнэ $63.5⟶$67.4 ам.доллар буюу 6.1% өссөн.

1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 2.79 сая ам.доллароор арилжаалж үнэ $72.6⟶$87 ам.доллар буюу 20.0% өссөн.

Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 32.0 мянган тонныг 2.23 сая ам.доллароор арилжаалж үнэ $64.6⟶$69.7 ам.доллар буюу 7.9% өссөн.

Баяжуулсан сул коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 4.35 сая ам.доллароор арилжаалж үнэ $124.9⟶$135.9 ам.доллар буюу 8.8% өссөн.

Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 12.8 мянган тонныг 2.00 сая ам.доллароор арилжаалж үнэ $136.9⟶$155.9 ам.доллар буюу 13.9% өссөн.

2026 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар нийт 195 удаагийн арилжаагаар 940.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 10.65 сая тонн нүүрс арилжлаа.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!