...
...
Logo
Улаанбаатар
•Sainjargal
•10-р сар 12

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

“Алтан намар – Мод тарих улирал” нэгдсэн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж болон дотоодын цэргийн нийт 16 байгууллагын алба хаагчид нэгдэж, Налайх дүүргийн “Шинэ Налайх” хорооллын авто зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд 22,384 ширхэг мод тарилаа.

Ойн газрын Ойн, нөхөн сэргээлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Тамир “Нийслэлийн хэмжээнд мод тарих найман байршлыг сонгосон. Эдгээр байршил нь төвлөрсөн харуул, хамгаалалттай, усалгааны системтэй. Төрийн алба хаагчид болон байгууллагууд эдгээр байршилд мод тарьсны дараа арчилгаа, усалгаа, хамгаалалтын ажлыг тухайн дүүрэг болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд бүрэн хариуцдаг. Үүний үр дүнд тарьсан модод 75–80 хувьтай ургаж байна. Ойн газрын зүгээс уулын ойжуулалт, хамгаалалтын ойн зурвас байгуулах, голын эх болон татмын бүсэд ойжуулалтын ажлуудыг хийж байна” гэв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!