...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•10-р сар 09

Иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

Иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

Иргэдийг тав тухтай орон байраар хангахын тулд хүү багатай зээлийн нөхцөл, бодлогын дэмжлэг шаардлагатай. Тиймээс олон улсын эрх зүйн зохицуулалт, практик туршлагыг судалж байгааг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, Ажлын хэсгийн гишүүн Г.Уянгахишиг нар уулзалтын үеэр онцоллоо.

2026-10-09 14.46.42.jpg

Монгол Улсын Их Хуралд Засгийн газраас Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай, Орон сууцжуулалтын тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн тул парламентаас хоёр Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дэргэд байгуулсан. Тэдгээр Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2026.10.09/ ХБНГУ-ын Умард-Дорнод бүсийн Ландэсбаушпар банкны Захирлуудын зөвлөлийн дарга Хелмүт Ибш, тус банкны Банкны удирдлагын захирал Марек Буххольц, Германы Шпаркассэ банкны ОУХАС-гийн Азийн бүс хариуцсан захирал Илонка Рюлз Штерн, тус банкны Монгол дахь төслийн төлөөлөгч Д.Цацрал, Б.Солонго, П.Оюунчимэг нарыг хүлээн авч уулзлаа.

2026-10-09 14.46.52.jpg

Уулзалтаар Германы орон сууцны санхүүжилтын “Баушпар” тогтолцоо, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл солилцлоо. Орон сууцны урт хугацааны гэрээт, хамтын хуримтлал буюу “Баушпар” нь дэлхийн I дайны дараа иргэдийг орон байраар хангах хэрэгцээнээс үүсэлтэй бизнес болохыг зочин талаас танилцуулсан. Иргэдийг орон байраар хангахын тулд улсаас газрыг нь худалдан авах замаар үнийн болоод урамшууллын уян хатан бодлого баримталж, санхүүгийн зөвлөх үйлчилгээг зорилтот бүлэгт өгөх зэрэг туршлага Герман улсад байдаг тухай дурдлаа. Талууд төрөлжсөн банкны тогтолцоог шууд хуулбарлах нь тохиромжгүй, улсынхаа онцлогт тохируулан нутагшуулбал үр дүнтэйг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

2026-10-09 14.46.47.jpg2026-10-09 14.47.31.jpg2026-10-09 14.47.26.jpg

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!