...
...
Logo
нийтлэл
•Sainjargal
•10-р сар 06

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД 160 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР, СПОРТ ЗААЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМАНД 160 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР, СПОРТ ЗААЛ АШИГЛАЛТАД ОРЛОО
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр болон спорт заалын барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Шинээр ашиглалтад орсон дотуур байр нь сурагчдын амьдрах, суралцах орчныг сайжруулж, эрүүл, аюулгүй, тав тухтай нөхцөлийг бүрдүүлсэн бол спорт заал нь биеийн тамир, спортын сургалт, үйл ажиллагааг чанартай зохион байгуулах боломжийг нэмэгдүүлж байна.
Төмөрбулаг суманд сүүлийн жилүүдэд боловсрол, соёл, дэд бүтцийн чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд үе шаттай хэрэгжиж, 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга, 250 суудалтай соёлын төв, ахмадын өргөө, сумын төвийн нэгдсэн халаалтын шугам, сэргээгдэх эрчим хүчний төв болон харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтууд ашиглалтад ороод байна.
Эдгээр ажлын үргэлжлэл болгон 160 хүүхдийн дотуур байр, спорт заалыг ашиглалтад оруулснаар орон нутгийн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд бүрд суралцах тэгш боломж бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Мөн гүйцэтгэгч компанийн буруугаас олон жил саатсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг дахин эхлүүлсэн. Цэцэрлэгийн барилгын ажлыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!