...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•10-р сар 06

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн ажлын тайлан

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн ажлын тайлан

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн ажлын тайлан

 

П.Сайнзориг

-        Хууль зүйн байнгын хорооны гишүүн

-        Төсвийн байнгын хорооны гишүүн

-        Хүний эрхийн дэд хорооны гишүүн

 

САНААЧИЛСАН ХУУЛЬ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Өргөн мэдүүлсэн: 2026.04.09

С1.jpg

 

Энэхүү  хуулийн төсөл нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах, нээлттэй, хараат бус үйл ажиллагаагаар дамжуулан эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой.

Хуулийн төсөл батлагдсанаар:  

Төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт шилжүүлж, цаашид үйлдвэрийн газар статустай хуулийн этгээд шинээр байгуулахгүй байх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, хариуцлага, хяналтыг сайжруулж, улс төрийн нөлөөллөөс ангид, зах зээлийн зарчмаар үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Өргөн мэдүүлсэн: 2026.05.14

С2.jpg

 

Монгол Улсын Үндсэн хуульд “Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан. Энэ зохицуулалт нь агуулгын хувьд нийтээр заавал дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй эрх зүйн хэм хэмжээг бий болгох, тогтоох онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хурал буюу парламентад хадгалагдах ёстой гэдгийг илэрхийлдэг. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 271 дүгээр зүйлд “Захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг тухайн байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглоно” гэсэн агуулга бүхий зохицуулалтыг нэмэхээр хуулийн төсөлд тусгасан.

Хуулийн төсөл батлагдсанаар:  

Захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглож, хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийг сайжруулахын зэрэгцээ Улсын Их Хурлын хууль тогтоох онцгой бүрэн эрхийг хангаж, иргэдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд шүүх эрх мэдлийн байгууллагад хандах боломжийг бүрдүүлнэ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Өргөн мэдүүлсэн: 2026.05.28

С3.jpg

 Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “Аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулах зохицуулалтыг тусгасан.

Хуулийн төслийг дагалдуулан Үндэсний их баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

-        2003 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай,

-        2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх үеийн 1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиад, 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам,

-        1989 он түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг тусгасан.

Хуулийн төсөл батлагдсанаар:  

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн уламжлалт баяр болсон Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэж, түүх, соёлоороо бахархах үндэсний ухамсар сайжирна. Мөн цолны болзол хангасан ч цолоо авч чадаагүй бөхчүүдийн асуудлыг хуулийн хүрээнд шийдэх зохицуулалт болох юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Өргөн мэдүүлсэн: 2026.05.29

С4.jpg

 

Өнөөдөр иргэдэд хямд үнэ санал болгох, зураг төсөл үзүүлэн орон сууцны захиалга авч залилах, хөрөнгийг нь авч ашиглах үйлдэл их гарах болсон. Иймд энэхүү үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 35 гишүүнээс өргөн мэдүүллээ.

 

Хуулийн өөрчлөлтөөр:

- Нэг байрыг давхардуулж зарах, хууран мэхлэх явдлыг зогсооно.

- Барилга эхлэхэд урьдчилсан хаяг олгож, захиалгыг хаалганы дугаараар бүртгэнэ.

- Тухайн байр өмнө нь захиалагдсан эсэхийг иргэд шалгах боломжтой болно.

- Захиалга авсан хэсгийг банкны барьцаанд тавихыг хязгаарлана.

- Иргэд бүх шаардлагатай мэдээллийг нээлттэй харж, эрсдэлээ үнэлдэг болно.

-Орон сууц захиалгаар хууран мэхлэх, давхар гэрээ байгуулах гэмт хэргийг багасгах, иргэдээ мэдээлэлжүүлж, урьдчилан хамгаалах нөхцөл бүрдэнэ.

 

Түүнчлэн барьж дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан иргэн хуулийн этгээд нь удаан хугацаатай, өндөр хэмжээний зээлийн барьцаанд тавьж бүртгүүлдэг. Үүний улмаас захиалгын гэрээ байгуулж хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд нь өөрийн өмчлөлд бүртгүүлэх процесс удаашрах  эрсдэлд ордог. Иймд хуулийн төсөлд нийтийн зориулалттай орон сууцны захиалгын гэрээний хэсгээр барьцаанд тавихыг хязгаарлах зохицуулалтыг тусгалаа.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Өргөн мэдүүлсэн: 2026.06.10

С5.jpg

 

Улс төрийн албан хаагч нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээгээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албаны болон албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх явдал түгээмэл. Улмаар төлбөртэй түгээх, зарим тохиолдолд төрийн байгууллагын нийгмийн сүлжээний цахим хуудсыг ашиглах явдал ч нэлээд гарч буй.

 

Энэ  нь хувь хүний сурталчилгаа, зарим тохиолдолд улс төрийн зорилгоор хуурамч мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлж иргэдийн мэдэх эрхийг зөрчих, улс төрийн шударга бус өрсөлдөөнийг бий болгож байна. Тиймээс төрийн байгууллага мэдээ, мэдээллээ төлбөр төлж цахим орчинд нийтлэхийг хязгаарлах заалтыг  хуульд тусгасан.

Хуулийн төсөл батлагдсанаар:  

Төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, олон нийтэд төрийн байгууллагын ажлыг тайлагнахдаа улс төрийн зорилгоор ашиглахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Өргөн мэдүүлсэн: 2026.06.12

С6.jpeg

 

Хүн амын хэт төвлөрөл, автозамын түгжрэлээс улбаалан Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болоод буй. Иргэдийн хэрэглээний огцом өсөлт, хууль, эрх зүйн хүрээний зохицуулалтгүй байдал нь энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийн тоо 6 дахин өсөж, амь насанд хүрэх эрсдэл дагуулж байна.

2026 оны хаврын чуулганаар батлагдсан дээрх хуулийн төсөлд мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд унадаг дугуйтай адил дүрмээр зорчихоор зохицуулжээ. Харин суррон буюу цахилгаан дугуйг мотоциклтэй адилтган үзэж, холбогдох дүрмийн дагуу зорчих бөгөөд хууль 2026 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.

 

Онцлох заалтууд:  

-        18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно.

-        Унадаг дугуйн зам, эсвэл замын зорчих хэсгийн баруун хөвөөгөөр жолоодно.

-        Явган хүний гарцаар тээврийн хэрэгслээ түрж гарна.

-        Жолооч нь сургалтад хамрагдаж, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.

-        Скүүтер, суррон, мопедыг автотээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлнэ.

-        Түрээсийн үйлчилгээ эрхлэгч нь хариуцлагын даатгалд хамрагдсан байна.

Анхаарах заалтууд: 

-        18 нас хүрээгүй хүүхэд замын хөдөлгөөнд оролцсон бол эцэг эх, асран хамгаалагчийг 200 мянган төгрөгөөр торгоно.

-        Тээврийн хэрэгслээ жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарсан бол 50 мянган төгрөгөөр торгоно.

-        Согтуурсан, мансуурсан үедээ жолоодсон бол 100 мянган төгрөгөөр торгоно.

-        Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100 мянган төгрөгөөр торгоно.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Өргөн мэдүүлсэн: 2026.07.02

С7.jpg

 

Хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд дэвшилтэт технологи, хиймэл оюуныг ашиглах, хувийн хэвшлийг дэмжих зохицуулалтыг бүрэн тусгаагүй нь хуулийн зорилго биелэх нөхцөлийг алдагдуулдаг. Мөн орчин цагийн шаардлагаар үүссэн цахим дэлгүүрт байршуулсан бараа, үйлчилгээ нь захиалагч байгууллагын хэрэгцээг бүрэн хангахгүй, цар хүрээ өргөн, олон төрлийн бараа, ажил, үйлчилгээг нэгтгэн нэг этгээдээр гүйцэтгүүлэх, гэрээ байгуулах тендер шалгаруулалт зохион байгуулах боломжгүй болсон.

 

Иймд хуулийн төслийн үзэл баримтлалын зорилгод тодорхойлсноор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг цаашид ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬ гэж нэрлэж, шинэчилсэн найруулгын төсөлд дараах үндсэн асуудлыг тусгасан.

 

-        Төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зөвхөн энэ хуулиар зохицуулахаар тусгажээ.

-        10 тэрбумаас доош ажилд тендерийн баталгаа шаардахгүй.

-        Төрд компьютер, принтер зэрэг энэ зүйлүүдийг худалдаж авах шаардлагагүй. Зөвхөн түрээсээр шийднэ.

-        ААН байгууллагуудад цахим дэлгүүрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломж олгоно.

-        Маргаан шийдэх процессыг ил тод, хараат бус институцээр буюу маргаан таслах зөвлөлөөр шийдүүлнэ.

-        Тендер шалгаруулалтад хиймэл оюун ухаан ашиглана.

-        Сургуулийн хоол үйлдвэрлэл буюу үдийн цай хөтөлбөрт ногоо тарьж, мал маллаж мах бэлтгэж буй орон нутгийн иргэдийг дэмжинэ.

-        Сургууль, цэцэрлэгийн барилгыг 2 жил дотроо барьж дуусгана.

-        Их засварын ажлыг 1 жилд хийж гүйцэтгэнэ.

Хуулийн төсөл батлагдсанаар:  

Төрийн худалдан авах ажиллагааны ил тод байдал, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, томоохон төслүүдэд олон улсын жишиг гэрээ ашиглах, гомдол, маргааныг шуурхай шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ тендерт оролцогчдын санхүүгийн зардлыг бууруулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах нөхцөл бүрдэнэ.

Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл

Өргөн мэдүүлсэн: 2026.07.02

 

С8.jpeg

Эрчим хүчний тухай хуулийг 25 жилийн өмнө баталсан бөгөөд энэ хуулиар цахилгаан, дулаан гэсэн хоёр том асуудлыг зохицуулсаар ирсэн. Гэвч дулаан хангамжийн цар хүрээ өсөн нэмэгдэж, техник, эдийн засаг, зах зээлийн шинэ харилцааг зохицуулах боломжгүй болсон. Иймд дээрх хуулийн төслийн зорилго нь дулаан хангамжийн системийг найдвартай, аюулгүй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлж, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангахад чиглэсэн юм.

 

Түүнчлэн хэрэглэгчийн хувьд хэрэглэсэн дулааны төлбөрөө тоолуураар тооцуулах боломж бүрдсэнээр төлбөрийн шударга зарчим үйлчилж, дулааны эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглах бодит хөшүүрэг, механизм бүрдэнэ.

Хуулийн төсөл батлагдсанаар:  

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах тогтолцоог бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

 

 

       I.     БАТЛАГДСАН ХУУЛЬ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

Батлагдсан: 2024.08.30

Б1.jpeg

 

Хуулийн төсөл нь 126 гишүүнтэй парламентын гишүүдээс өргөн мэдүүлж буй анхны хуулийн төсөл гэдгийг тодотгох нь зүйтэй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтад “Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, УИХ-аар хэлэлцэн батлахдаа дагалдах хэлбэрээр УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэж заасныг үндэслэн хуулийн төслийг боловсруулав. Энэхүү хуулийн төсөлд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд хэлэлцэн шийдвэрлэх хугацааг нь хуульд тусгайлан заасан асуудлыг Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлээгүй бол шинээр бүрдсэн Улсын Их Хурал тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болох зохицуулалтыг нэмэхээр тусгасан юм.

Зөвшөөрлийн тухай хууль

Батлагдсан: 2025.05.30

 

Цахим мөрийтэй тоглоомын хамгийн том хор уршиг нь “донтолт”. Үүнээс үүдэн залуус амьдралаараа бооцоо тавьж, нийгэмд хөл алдаж байна. Амьдралаа алдаж, өр зээлд орсон олон монгол хүн, олон өрх гэрийн зовлон бидний өмнө байгаа нь нууц биш.

Монгол Улсын хувьд цахим болон цахим бус хэлбэрээр хууль бусаар мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх эдийн засгийн гэмт хэрэгт өнөөдрийг хүртэл нарийвчилсан зохицуулалтгүй явж ирсэн. Эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулж, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцэн баталлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

Батлагдсан: 2025.06.26

Хүнийг гэрчээр дуудаж мэдүүлэг авчихаад сэжигтнээр тооцдог, цагдан хорих үндэслэл, нотлох баримттай танилцуулдаггүй, яллагдагчаар татсан тогтоолыг бүрэн эхээр нь үзүүлдэггүй, яллагдагч шүүгдэгч шүүхэд нотлох баримт гаргах бололцоогүй байдаг зэрэг олон асуудал өнгөрсөн жилүүдийн туршид хүний эрх зөрчигдөх нөхцөл болсоор ирсэн. Энэ бүхэнтэй өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ өмнөөс нүүр тулж, мөрдөгч, прокурор, шүүхийнхэнтэй үл ойлголцож яах ч аргагүй мухардалд ордог байсан нь нууц биш.

 

Хуульд туссан онцлох зохицуулалтууд

1. Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох;

2. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай таслан сэргийлэх арга хэмжээний талаарх шүүхийн хэлэлцүүлгээс өмнө урьдчилан танилцах;

3. Хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх тогтоолын хувийг бүрэн эхээр нь мөрдөгчийн зүгээс яллагдагчид гардуулан өгөх;

4. Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид бүрэн танилцуулж, гардуулан өгөхдөө төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцлаж, гардуулан өгөхөөр хуульд тусгасан;

5. Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхийг баталгаажуулсан;

6. Мөрдөгч, прокурор яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах боломжийг нээсэн;

7. Шүүх, прокурор, мөрдөгч яллагдагч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангасан, эсхүл хангахаас татгалзсан бол энэ талаарх үндэслэлээ тухайн шийдвэртээ тодорхой тусгах асуудлыг хуульд тусгайлан заасан.

 

Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль

Батлагдсан: 2025.07.09

Б2.jpeg

Дэлхийн улс орнууд спортоор дамжуулан үндэсний үнэт зүйл, амин чанар, бахархлаа улам бэхжүүлж, хүүхэд, залуучуудыг спортын нөлөөгөөр хүсэл мөрөөдөлдөө тууштай, тэвчээр хатуужилтай, зөв төлөвшилтэй болгоход нь ихээхэн анхаарч байна. Түүнчлэн олимпын үзэл санааг түгээн дэлгэрүүлж, спортод өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс амжилт гаргах магадлалтай гадаадын иргэнийг өөрийн улсын нэр дээрээс оролцуулах зохицуулалт дэлхийн улс орнуудад ч хүчтэй өрнөж буй.

Монгол Улс олимпын түүхийн хугацаанд жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагын спортоор медаль авсан байдаг. Цаашид олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын бусад төрөл ялангуяа багийн спортыг эрчимтэй хөгжүүлэх, хүний нөөцөө бэлтгэх, амжилт гаргах боломжийг нэмэгдүүлэхэд тамирчид, спортын холбоод, клуб, зүтгэлтнүүдийн оролцоо, салбарын эрх зүйн орчин нэн чухал байгаа юм.

Иймд нэр бүхий гишүүдийн хамт дээрх хуулийн төслийг боловсруулан өргөн барьж, чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлууллаа.

 

Хуулийн төсөлд:

-        Олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулга;

-        Олимпын төрлийн спорт болон багийн спортыг хөгжүүлэх зорилгоор гадаадын дасгалжуулагч, мэргэжилтнийг урьж ажиллуулбал ажил олгогчийн төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай хууль

Батлагдсан: 2026.05.01

 

Б3.jpg

Хууль зөрчсөн шийдвэр, шүүхийн хараат бус байдалд эргэлзээ үүсгэх нөхцөл, цагдан хорих таслан сэргийлэх хэт хэрэглээ, хүний эрхийн зөрчил нь системийн шинжтэй доголдол юм. Иймд эдгээрийг арилгаж, хүний эрхийн суурь баталгааг хангах бодлого, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.

 

Энэхүү шийдвэрийн үр дүнд:

-        Өмгөөлөгчгүйгээр байцаах, мэдүүлэг авахыг бүрэн таслан зогсооно.

-         Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хязгаарлана.

-        Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол мэдүүлгийг нотлох баримтад тооцохгүй байх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлнэ.

-        Хэрэг хаах, сэргээх, хөөн хэлэлцэх хугацаа тооцох асуудлаар нэгдсэн тайлбар, аргачлал баталж мөрдүүлнэ.

-         Прокурор, мөрдөгч, цагдаагийн алба хаагчдын ажлын гүйцэтгэлийг хүний эрхийн шалгуур үзүүлэлтээр үнэлдэг болно.

-        Гэрч, хохирогчийг хамгаалах, хохирол барагдуулах бие даасан тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгоно.

-        Хохирсон иргэдийн эрхийг сэргээж, нөхөн төлбөр олгохоос гадна нийгэм, эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлнэ.

-        Хохирогчдод олгох нөхөн олговрыг эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн этгээдээр төлүүлдэг болно.

-        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь “тэнцвэр алдагдсан”, “яллах чиг баримжаа давамгайлсан” тогтолцоог өөрчилж, цогц шинэчлэл хийх саналыг Засгийн газраас боловсруулж, УИХ-д танилцуулах юм.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль

Батлагдсан: 2026.06.26

 

Б4.jpg

Шинэ тутам эрчимтэй хөгжиж буйгаас гадна ирээдүйд амжилт үзүүлэх боломжтойд тооцогдох и-спортын төрөл нь үндэсний шигшээ багийн төрөлд багтах ч олимпын төрөлд ороогүй тул өмнөх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар  татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байсан юм.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар:

Нийгмийн хариуцлагын хүрээнд албан татвар төлөгчөөс олимп, тивийн наадмын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчдад олгосон санхүүгийн дэмжлэгийг албан татвараас хасаж, хөнгөлөх зардалд хамруулна. Мөн  хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувиас хэтрэхгүй байна.

-        Компаниудын хувьд энэхүү хөнгөлөлтийг ашиглан спортын байгууллагуудыг дэмжин илүү зардалгүйгээр сурталчилгаа хийх боломжтой боллоо.

-        Үндэсний шигшээ баг, клубүүд тогтвортой санхүүжилттэй болж, тамирчид олон улсын тэмцээнд бэлтгэх нөхцөл сайжирна.

-        Залуу тамирчдыг хөгжүүлэх экосистем өргөжнө.

-        Академи, сургалтын хөтөлбөр, лиг, тэмцээнүүдийг урт хугацаанд санхүүжүүлэх боломж нэмэгдэнэ.

-        И-спортын дэд бүтэц хөгжих суурь тавигдана.

 

Уг хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө

Хүнсний тухай хууль

Батлагдсан: 2026.07.02

 

2026 оны хаврын чуулганаар батлагдсан хуулиудын нэг нь Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль. Энэ  хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг шинжлэх ухаанд үндэслэх, хүн, мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, байгаль орчны тэнцвэрт байдлын харилцан шүтэлцээг хангах зарчмыг шинээр тусгалаа.

Түүнчлэн төрөөс хүнсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах цогц бодлогын чиглэл болон түүнийг удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, мэдээлэл, эрсдэлийн удирдлага, хяналтаар дамжуулан хэрэгжүүлэх зохицуулалтыг хуульчилсан байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах дөрвөн чиглэлийн цогц бодлогыг хуульчиллаа

-        хүнсний хангамж, хүртээмж, дотоодын үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах,

-        хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах,

-        шим тэжээллэг, чанартай хоол, хүнс сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлэх,

-        хүнсний салбарын аюулгүй байдлыг хангах үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх чиглэлийг тодорхойлсон.

 

Хүнсний хүртээмжийн зохицуулалтыг бэхжүүлсэн

 

-        Хүнсний хангамжийг тодорхойлохдоо нялх балчир хүүхдийн хоол тэжээл болон цэцэрлэг, сургуулийн хүнсний хүртээмжийн асуудлыг нэн тэргүүнд тусгана.

-        Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангана.

-        Хүнсний салбарын мэдээллийн нэгдсэн санг байгуулах эрх зүйн үндэс бий болгосон.

-        Салбарын эрдэм шинжилгээний байгууллагын эрх зүйн байдлыг тогтоосон.

-        Салбарын хүний нөөцийн удирдлагын тогтолцоог хуульчилсан.

-        Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны хүртээмжийг дэмжих урамшуулал тогтоосон.

 

     II.     АЖЛЫН ХЭСЭГ

2024 он

-        Улсын Их Хурлын даргын 2024 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Улсын Их Хурлын даргын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Улсын Их Хурлын даргын 2024 оны 77 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Улсын Их Хурлын даргын 2024 оны 87 дугаар захирамжаар байгуулагдсан Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Улсын Их Хурлын даргын 2024 оны 91 дүгээр захирамжаар байгуулагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Улсын Их Хурлын даргын 2024 оны 92 дугаар захирамжаар байгуулагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Улсын Их Хурлын даргын 2024 оны 96 дугаар захирамжаар байгуулагдсан Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар;

-        Улсын Их Хурлын даргын 2024 оны 106 дугаар захирамжаар байгуулагдсан Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар;

-        Улсын Их Хурлын даргын 2024 оны 112 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээ авах талаар холбогдох хууль тогтоомжийг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Улсын Их Хурлын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Улсын Их Хурлын даргын 2024 оны 164 дүгээр захирамжаар байгуулагдсан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаар эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 6 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагалдах хууль, тогтоолыг хэлэлцэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 10 дугаар тогтоолоор байгуулагдсан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

2025 он

-         Улсын Их Хурлын даргын 2025 оны 65 дугаар захирамжаар байгуулагдсан “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Улсын Их Хурлын даргын 2025 оны 104 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Улсын Их Хурлын даргын 2025 оны 200 дугаар захирамжаар байгуулагдсан Бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх бүтээгдэхүүн солилцооны талаар хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар;

-         Улсын Их Хурлын даргын 2025 оны 271 дүгээр захирамжаар байгуулагдсан Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Улсын Их Хурлын даргын 2025 оны 288 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Улсын Их Хурлын даргын 2025 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Улсын Их Хурлын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагчаар;

-         Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 2 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 4 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 5 дугаар тогтоолоор байгуулагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар;

-         Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 8 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг тусган хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 17 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 18 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025 оны 7 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн биелэлтийг хангуулах болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай хэрхэн харьцаж байгаа асуудлын талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар тогтоолоор байгуулагдсан Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 7 дугаар тогтоолоор байгуулагдсан Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг сонссонтой холбогдуулан Монголбанк дахь Үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-         Төсвийн байнгын хорооны 2025 оны 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.5 дахь хэсэгт заасан хүрээнд санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар;

2026 он

-        Улсын Их Хурлын даргын 2026 оны 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Улсын Их Хурлын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Улсын Их Хурлын даргын 2026 оны 233 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүн төвтэй, мэргэшсэн төрийн алба”-ыг бэхжүүлэх хүрээнд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт, томилгоо, цалин урамшуулал, гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэшүүлэх сургалт, ёс зүй, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албаны улс төрөөс хараат бус байдлыг хангах, төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл, дижитал шилжилт, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх чиглэлээр судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Улсын Их Хурлын даргын 2026 оны 263 дугаар захирамжаар байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Улсын Их Хурлын даргын 2026 оны 330 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 1 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан журмыг сайжруулж, хуульд нийцүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 2 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 10 дугаар тогтоолоор байгуулагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 11 дүгээр тогтоолоор байгуулагдсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 17 дугаар тогтоолоор байгуулагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар;

-        Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 18 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 23 дугаар тогтоолоор байгуулагдсан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр;

-        Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 24 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр тус тус томилогдсон.

Ажлын хэсэгт ажилласан байдал

Төрийн болон орон нутгийн өмчит компани улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байж чадна

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль

Батлагдсан огноо: 2026.07.01

А1.jpeg

Монгол Улсын ес дэх удаагийн парламентын 2026 оны хаврын ээлжит чуулганаар 278 хууль тогтоомж хэлэлцэн баталсан. Үүний нэг нь үрэлгэн зардал, нүсэр бүтэцтэй төрийн өмчит компаниудыг цэгцлэх, менежментийг нь сайжруулах, төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг ужгирсан байдлыг халах Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль. Уг хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлага, зохион байгуулалт, засаглалыг сайжруулах, хяналтыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

Хуулийн онцлох заалт: Төрийн өмчит компанийн энгийн хувьцааг олон нийтэд санал болгож үр ашгийг нэмэгдүүлэхийнэрхийг  зэрэгцээ “ард түмнийг хувьцаажуулах” баялгаасаа хүртэх боломжийг бүрдүүллээ.

Шүгэл үлээгчид байхгүй бол Монголын аль ч салбар цэвэршихгүй

Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл

Батлагдсан огноо: 2026.06.26

Шүгэл үлээгч нар байхгүй бол Монголын аль ч салбар цэвэршихгүй. Энэ үүднээсээ ажил, амьдралаа эрсдэлд оруулж шүгэл үлээсэн иргэдийг хамгаалахаас гадна урамшууллын тогтолцоог бий болгоход анхаарч ажилласан. Тодруулбал, өмнө нь шүгэл үлээх үйл ажиллагааг татварын хууль тогтоомж дээр хэрэглэж байсан. Нэг ёсондоо, татвараас зугтсан, зайлсхийж байгаа компаниудын талаар болон экологийн эсрэг зөрчлийн талаар мэдээлэл өгвөл шагнаж, урамшуулдаг байсан гэсэн үг. Тэгвэл энэ удаа авлигатай тэмцэх үйл ажиллагаа, албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар шүгэл үлээсэн этгээдийг хамгаалах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгоход тус ажлын хэсэг фокуслан ажилласан.

Бизнес эрхлэгч хоорондын шүүхийн маргааныг зардал бага, түргэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ

Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох

Батлагдсан огноо: 2026.06.26

А2.jpeg

Төлбөрийн чадваргүй болсон компанид иргэний хэрэг үүсгээд, төлбөр оногдуулах шүүхийн шийдвэр гардаг. Ийм тохиолдолд төлбөрийн чадваргүй болсон компанид дампуурлын хэрэг үүсгэж, эрсдэлийг хуваарилах эсвэл компанийг аврах төлөвлөгөө гаргах, бүтцийн өөрчлөлт хийх замаар бизнесийг сэргээх асуудлыг шүүхийн оролцоотойгоор сонирхогч талуудын хүсэлтээр хийх арга бий. Гэтэл үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин маш тодорхойгүй. Тиймээс “х” тайлан гаргадаг компаниуд бий болж, татан буулгаж болдоггүй, татварын болон нийгмийн даатгалын өр ширтэй явсаар байдаг. Иймд бие даасан арилжааны хуулийг иргэний хуультайгаа уялдуулж боловсруулах, үүнтэй хамт Дампуурлын тухай хуулийг шинэчилж Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль болгох, Арилжааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай, Эвлэрүүлэн зуучлах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэхэд анхаарч ажиллалаа.

Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслүүдийн санхүүжилт 100 хувь шийдэгдлээ

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль

Батлагдсан огноо: 2026.05.22

А3.jpg

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Төсөлд  шаардлагатай нийт зардал 5.3 их наяд бөгөөд 2026 оны төсөв нь 1.8 их наяд байгаа юм. Манай улсад төсөл хэрэгжүүлэхээр зээлсэн 13.8 их наяд төгрөгийн үлдэгдэл бий. Үүний 89 хувь нь 2026-2029 онд хэрэгжиж дуусах гэрээ, хэлэлцээртэй. Иймд ирэх 3 жилд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүнтэй уялдуулан стратегийн ач холбогдолтой хоёр том төслийг зээлийн үлдэгдлээс санхүүжүүлэх бодлого ийнхүү амжилттай хэрэгжихээр болж байна.

Шүүгдэгчийг цагдан хорих, таслан сэргийлэх үндэслэлийг тодорхой болголоо

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

Батлагдсан огноо: 2025.12.26

А4.jpg

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны намрын чуулганаар баталлаа. Ингэснээр шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх үндэслэлийг тодорхой болголоо.

Дээр дурдсан асуудлыг хуулийн төсөлд тусгаж боловсруулсантай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтэд тусгагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж заасныг хүчингүй болсонд тооцох зохицуулалт оржээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2% татвар хүчингүй боллоо

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль

Батлагдсан огноо: 2026.06.18

Татварын багц хуулийн төслийн хүрээнд хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт орлоо. Тодруулбал, 100.000 иргэн гарын үсгээ зурж, үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2% татварыг хүчингүй болгох санал гаргасныг чуулганаар хэлэлцэж баталлаа. Мөн ХХОАТ-ын шаталсан татварын тогтолцоо хэрэгжсэнээр иргэдийн орлогын хэсэг бүрт өөр татвар тооцогдоно.

Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль

Батлагдсан огноо: 2026.07.03

Зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох татварыг 20% байсныг 5% болгож буурууллаа.

Хуулийн онцлох зохицуулалт:

-        Гадаадын банк байгуулахад хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг чөлөөлөв.

-        Хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг ажиллах хүчин дутагдалтай салбарт гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөв.

-        Гадаадын хөрөнгө оруулалтын зарим хориглолт, хязгаарлалтыг арилгав.

-        Дата төв, хиймэл оюун ухааны төвийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг бүрэн хөнгөллөө.

-        Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоо бүрдэж, олон улсын арбитраар шийдвэрлүүлэх эрх баталгаажив.

-        Хөрөнгийн зах зээлд шинэ хөрөнгө оруулалт татах татварын таатай орчин бүрдлээ.

Тогтвортой хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ шатанд шилжлээ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль

Батлагдсан огноо: 2026.06.26

Энэхүү хууль нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг бие даасан эрх зүйн орчинтой болгож, урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь зохицуулалтыг бүрдүүлж байна. Түүнчлэн хууль батлагдсанаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох бодлогын хэрэгжилтийг бүх шатанд уялдуулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс тавигдлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсанаар Монгол Улс тогтвортой хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн шинэ шатанд ийнхүү шилжиж буй юм.

Хүүхдийн эрх, хүүхдийн дээд ашиг сонирхол нэгт байна

Гэр бүлийн тухай хууль

Батлагдсан огноо: 2026.07.03

А5.jpg

Хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулдаг суурь хуулийн нэг нь Гэр бүлийн тухай хууль. Энэ хууль 1999 оноос хойш 4 удаагийн парламент дамжиж хаврын чуулганаар батлагдлаа.

Шинэчилсэн хуулиар:

-        Гэр бүл салалтын үед хамгийн их хохирдог хүүхдийн эрхийн хамгаалалтыг тодорхой болгож, тэтгэлгийг орлого, хэрэгцээнд нь тулгуурлан тогтооно.

-        Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэлгийг наснаас үл хамааран үргэлжлүүлэн олгоно.

-        Дундын эд хөрөнгийн хуваарилалтад буруутай байдлыг харгалзан үзнэ.

-        Хүүхэд нь буруутай эцэг, эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй болно.

-        Хамтран амьдрагчдын эрхийг хамгаална.

-        Таваас дээш жил хамтран амьдарч, хамтын эд хөрөнгө бий болгосон тохиолдолд гэрлэгчдийн нэгэн адил эд хөрөнгийн эрх үүснэ.

-        Хүүхдийг үрчлүүлэх асуудлыг олон улсын жишгээр шүүх шийдвэрлэдэг болно.

-        Гэрлэлтийн гэрээг албан ёсоор байгуулна.

Хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах шүүх тогтолцоо бүрдлээ

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

Батлагдсан огноо: 2026.07.02

Энэхүү хуулиар гэр бүлийн болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаар тусгасан онцлогтой.

Гэр бүлийн хэрэг, өсвөр насны хүн холбогдсон гэмт хэрэг, өсвөр насны хүнд холбогдуулан авах таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны хүнийг баривчлах ажиллагааг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, сум, сум дундын шүүх, хуульд заасан бол дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ. Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр, бусад тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна. Хүүхдийн эрхийг хангах үүднээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, үрчлэлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд дуу, дүрсээр хүргэхийг хоригложээ.

Хуулийн хэрэгжих хугацаа: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон хамт баталсан хуулиудыг 2026 оны 11 дүгээр 01-ний өдрөөс “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг 2026 оны 07 дугаар 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!