...
...
Logo
нийтлэл
Sainjargal
8-р сар 26

ИБУИНХУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

ИБУИНХУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, амжилт хүслээ.

Монгол, Британийн харилцаа өргөжин бэхжиж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ.

Э.Самуэл Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн тэлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай 1963 оны 01 дүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоожээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!