...
...
Logo
Шуурхай мэдээ
Sainjargal
7-р сар 15

ГССҮТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ДОЛДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР БҮРЭН АЖИЛЛАЖ АМБУЛАТОРИЙН ҮЗЛЭГ БООЛТ, МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛЭЭ

ГССҮТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ДОЛДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР БҮРЭН АЖИЛЛАЖ АМБУЛАТОРИЙН ҮЗЛЭГ БООЛТ, МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Үндэсний их баяр наадмын дараах эхний өдөр буюу энэ сарын 14-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын найман цагт бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүллээ.  

Тухайлбалтөв болон салбар эмнэлгийн Амбулаторийн тасагт нийт 184 хүнд үзлэг150 хүнд боолт эмчилгээ хийсэн бөгөөд яаралтай мэс засал 4, төлөвлөгөөт 67 мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ. 

Түүнчлэн хэвтэн эмчлүүлэх тасгуудад нийт 565 өвчтөн байснаас шинээр 20 хүн ирсэн бол, 167 өвчтөн эмнэлгээс гарч, өдгөө 417 хүн хэвтэн эмчлүүлж байнаМөн Эрчимт эмчилгээний тасагт нийт 22 өвчтөн байгаагаас насанд хүрэгсэд 17, хүүхэд 5 байна 

Дашрамд дуулгахадүндэсний их баяр наадмын өдрүүд буюу 2026 оны долдугаар сарын 10-наас 13-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 2006 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 1251, 0-18 насны хүүхэд 755 байна. 

Төв болон салбар эмнэлэгт нийт 84 хүнд яаралтай мэс засал, 67 хүнд төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ. 

Баярын наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 370 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 230, 0-18 насны хүүхэд 140 байна. 

Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 74 байгаагаас 0-9 насны хүүхэд 13, 10-18 насны хүүхэд 21 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн таван хүүхэд байгаа юм.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!