...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
7-р сар 13

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 12600 морьтон оролцож байна

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 12600  морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Нэг хүнд ногдох адуугаараа дэлхийд тэргүүлдэг манай улсын хувьд “Дэлхийн адууны өдөр” нь Монгол адууны үнэ цэн, генетикийн өвийг олон улсад сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, морин спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой.

Анх удаа зохион байгуулагдаж буй “Дэлхийн адууны өдөр”-т Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар оролцлоо. Энэ өдөр Ерөнхийлөгчийн санаачилгаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан 12600 морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагслаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан морины цомын уралдаан, хүчит бөхийн барилдаан, адууны соёл, өв уламжлалыг сурталчилсан уралдаан, тэмцээн, урлаг, соёлын олон талт үйл ажиллагаа болж байна. Хүй долоон худагт зохион байгуулагдаж буй энэхүү жагсаалд алдарт “Physical: Asia” шоуны оролцогчид урилгаар оролцож байна. Энэ нь “Дэлхийн адууны өдөр”-ийн олон улсын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа билээ. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!