нийтлэл
•Sainjargal
•7-р сар 12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Соёолонгийн уралдаанд “Шанхын унаган буян” галд уясан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн алдарт уяач Чойжилын Батжаргалын дайчин халзан соёолон түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт “Бага уулын унага” галд зочлов. Тус галд уясан Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уяачид болон цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж мэндчиллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
