...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
7-р сар 11

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана. Долоодугаар сарын 12-19-ний өдрүүдэд нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн мэс заслын кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет 10:00–15:00 цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүд долоодугаар сарын 12-19-ний өдрүүдэд бүсчилсэн хуваарийн дагуу 10:00–15:00 цагт иргэдэд үйлчилнэ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас долоодугаар сарын 10-19-ний өдрийг дуустал өдөр бүр 09:00–21:00 цагийн хооронд хариуцлагатай жижүүрээр ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авна. Холбоо барих утас: 7799-0101 (дотуур дугаар 1-4)

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон гадна талбай, Хүй долоон худаг зэрэг байршилд эмнэлгийн яаралтай тусламжийн цэгүүд баярын өдрүүдэд тогтмол ажиллаж байна.

Баярын амралтын өдрүүдэд хоол хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хийж байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!