...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
6-р сар 17

Хүний эрх, ёс зүй өргөдлийн хороо хуралдлаа 2026.06.16

Хүний эрх, ёс зүй өргөдлийн хороо хуралдлаа 2026.06.16

Хүний эрх, ёс зүй өргөдлийн хорооны хуралдаанаар иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, үр дүн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд тавьж буй хяналт, мөн төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах чиглэлээр ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлийн асуудлыг тус  тус хэлэлцлээ.

Хуралдаанд Хүний эрх, ёс зүй өргөдлийн хорооны дарга Б.Болортунгалаг, хорооны гишүүн Б.Ерөө, А.Ганбаатар, Э.Ганчимэг, З.Очирбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Нацагдорж, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Хурцбаяр нар оролцлоо.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!