...
...
Logo
нийтлэл
Sainjargal
5-р сар 22

“УИХ-ын цом 2026” спортын тэмцээн нээлтээ хийлээ

“УИХ-ын цом 2026” спортын тэмцээн нээлтээ хийлээ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “УИХ-ын цом 2026” шилжин явах цомын төлөөх тэмцээн өнөөдөр /2026.05.21/ нээлтээ хийлээ. Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог, ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор жил бүр энэхүү спортын тэмцээнийг зохион байгуулдаг.

“Бидний цом-2026” нэртэй энэ удаагийн спортын тэмцээн Авлигатай Тэмцэх Газрын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Нээлтийн ёслолд УИХ-ын дарга С.Бямбацогт оролцож,баг тамирчдад амжилт хүслээ.  


Тэмцээн дартс, волейбол, сагсан бөмбөг, шатар зэрэг зургаан төрлөөр явагдах бөгөөд нийт 10 байгууллагын 700 орчим тамирчин оролцож байна.

Нээлтийн ёслолд тэмцээнд оролцогч байгууллагуудын удирдлагууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!