...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
5-р сар 09

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн гудамжнаас Ерөнхий боловсролын 124 дүгээр сургууль, 158 дугаар цэцэрлэг хүртэлх 420 метр авто зам барина. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ “Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр тус замыг барина. Уг зам нь долоон метр өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа явган хүний зам болон гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн. Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Дайт шагай” ХХК шалгарч, бэлтгэл ажлыг хангаж байна. Есдүгээр сарын 3-нд бүрэн дуусаж, ашиглалтад оруулна. Энэхүү зам ашиглалтад орсноор 124 дүгээр сургууль болон 158 дугаар цэцэрлэг орчмын авто болон явган зорчигчийн аюулгүй байдал сайжирч, оршин суугчдын зорчих нөхцөл илүү тав тухтай болно” гэв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!