Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.06/ хуралдаан 15 цаг 20 минутад ирвэл зохих Улсын Их Хурлын 30 гишүүний 17 нь буюу 56.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн, М.Бадамсүрэн, Ж.Батжаргал, Ж.Баясгалан, Р.Батболд, Д.Батбаяр Х.Болормаа, Х.Булгантуяа, П.Ганзориг, Г.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Д.Цогтбаатар, Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирсэн бөгөөд нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хорооны тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тус Байнгын хороо энэ сард Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх тайланг хэлэлцэхээр төлөвлөж төсөлд тусгасан байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд "Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
