ЦЭРЭГ ТАТЛАГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн хугацаат цэргийн албаны 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр зохион байгуулагдаж байна. Өнөөдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр цэрэг татлагын байранд ажиллаж, үйл ажиллагааны явцтай танилцлаа.
Танилцах үеэр цэргийн насны залуучууд эрүүл мэндийн шалтгаанаар, ялангуяа амны хөндийн буюу шүдний өвчлөлөөс үүдэн цэргийн албанд тэнцэхгүй байх тохиолдол их байгааг Цэрэг татлагын товчооны дарга, хурандаа Б.Энхболд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр цэргийн насны залуучуудын амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үе шаттайгаар зохион байгуулж, энэ чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Тус ээлжит цэрэг татлага 2026 оны 5 дугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр үргэлжлэн зохион байгуулагдах юм.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
