...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
4-р сар 27

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛИЙН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛИЙН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

Дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталлаа.

Тодруулбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тавдугаар хуралдаан өнөөдөр болж, дүүргийн 2026 оны I улирлын эрүү, хэв журмын нөхцөл байдлын танилцуулгыг сонсож, холбогдох байгууллагуудын мэдээлэлтэй танилцлаа.

Хуралдааны үеэр гэмт хэрэг, зөрчлийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцож, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар чиглэл өглөө.

Мөн дүүргийн Цагдаагийн газрын үйл ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гарган ажиллалаа.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!