“АНЗААР–3” АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Анзаар–3” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг таниулах, хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхэд оршиж байна.
Сургалтаар vape буюу электрон тамхи гэж юу болох, түүний биед үзүүлэх сөрөг нөлөө, агуулагдах химийн хорт бодисын талаар "Цогц тэмүүлэлтэй анд холбоо" НҮТББ-ийн төлөөлөл сурагчдад мэдээлэл өгч байна.
Мөн эцэг эх, асран хамгаалагчдад Мансууралгүй ирээдүй НҮТББ, Цагдаагийн ерөнхий газар, Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсээс “Хар тамхи хэрэглэх шалтгаан, мансууруулах бодисын хор уршиг, хууль эрх зүйн хариуцлага, хэрэглэсний дараах шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр сургалт зохион байгуулж байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
