...
...
Logo
Улс төр
Sainjargal
4-р сар 01

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт ШСХ 2025 оны тайлангаа хүргүүлэв

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт ШСХ 2025 оны тайлангаа хүргүүлэв

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлж байхаар заасан байдаг.  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт Шүүхийн сахилгын хороо 2025 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр (2026.03.31) хүргүүлэв.

Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага бөгөөд 2021 онд байгуулагдсанаас хойших хугацаанд шүүгчийн сахилгын зөрчилтэй холбогдуулан иргэд, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн 1596 өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэж, 49 шүүгчид 65 сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан чиг үүргийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэн, зөвхөн хуульд заасан шүүгчийн сахилга, хариуцлагатай холбоотой асуудалд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн талаараа тайланд дурджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!