Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
-Зөвлөлдөх ардчиллын индексээр 25 байраар урагшилжээ-
“Varieties of Democracy” институт 1789 оноос дэлхийн улс орнуудын ардчиллын индексийг гаргаж байна. Тус институтийн 2026 оны тайланд дурдсанаар Монгол Улс Ардчиллын индексээр 75 дугаар байранд оржээ. 2024, 2025 оны тайланд либерал ардчиллын индексээр манай улс 81 дүгээр байранд байсан бол энэ жил зургаан байраар урагшилсан байна.
Зөвлөлдөх ардчиллын индексээр 25 байраар урагшилж 40 дүгээр байранд жагссан нь хамгийн өндөр ахиц гарсан үзүүлэлт боллоо. Энэ нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад хэлэлцүүлэг хийж, олон талын байр суурийг тусгаж буйн илэрхийлэл гэжээ.
“Varieties of Democracy” институтийн Ардчиллын тайланд дэлхийн 200 гаруй улсын ардчиллын түвшнийг үнэлжээ.

Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
