...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
2-р сар 13

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 1536 СӨХ, төрийн өмчийн 89 байгууллага нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээг хийж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 1536 СӨХ, төрийн өмчийн 89 байгууллага, 3000 гаруй зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилчид, 500 орчим тусгай тоноглолтой машинаар цэвэрлэгээ хийж байна. Нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хороолол болон орон сууцны хорооллын гадна талбайг цэвэрлэж байна. Мөн хүүхдийн тоглоомын талбайг хөлдөхгүй шингэнээр цэвэрлэж байгаа. Хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлж, шөнийн тээвэр гарган ажиллуулж байна. Улаанбаатар хотод жилд найман удаа ялангуяа тэмдэглэлт өдрүүдийн өмнө их цэвэрлэгээг иргэд, аж ахуйн нэгжийг өргөнөөр хамруулан зохион байгуулдаг. Дүүрэг, хороодын иргэд, аж ахуйн нэгжийг цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!