Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын сайн дурынхны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Монголын сайн дурынхны төв” НҮТББ-ын төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Тус хамтын ажиллагаа нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан зорилтын хүрээнд өсвөр үе, залуучуудын сайн дурын болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ.
Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
- Сайн дурын үйл ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;
- Сайн дурын загвар төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх;
- Сайн дурынхныг алдаршуулах, үнэлэх зэрэг багтаж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин НЗДТГ-ын зүгээс сайн дурын үйл ажиллагаанд нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын түвшинд дэмжихэд бэлэн гэдгийг илэрхийллээ.


Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
