Шуурхай мэдээ
•Sainjargal
•1-р сар 12
УИХ-ын дарга Н.Учрал: Эрх чөлөөний наран иргэн бүрийг алагчлалгүй ивээх болтугай

Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэддээ зориулж Монгол Улсын Үндсэн хуулийг брайль үсгээр хэвлэн хүргэж байна.
Брайль үсгээр хэвлэгдсэн Үндсэн хуулийн номын дээжийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын номын сангийн консерцумын төлөөлөлд хүлээлгэн өглөө.
Үр дүнд 11500 гаруй харааны, 10000 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэн харьяа дүүрэг, хууль тогтоомж сурталчлах төв, номын сан, салбар холбоондоо хандаж Үндсэн хуулиа унших, судлах боломжтой боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх бол тусгай сэдэв биш, төрийн бодлогын суурь зарчим.
Үндсэн хууль бол зөвхөн засаг төрийн баримт бичиг биш.
Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монголын үр хүүхэд, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм.
Эрх чөлөөний наран иргэн бүрийг алагчлалгүй ивээх болтугай!







Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
