...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
12-р сар 28

“Нийслэлийн Төр захиргааны авто бааз” УТҮГ-ын тайлангийн хурал боллоо

“Нийслэлийн Төр захиргааны авто бааз” УТҮГ-ын тайлангийн хурал боллоо

“Нийслэлийн Төр захиргааны авто бааз” УТҮГ-ын 2025 оны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Хурлын үеэр ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, байгууллагын цаашдын ажиллах чиглэл, төлөвлөгөөг батлах тухайд санал солилцлоо. Мөн энэ онд үйлчилгээний салбарт тогтвор суурьшилтай ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг шагналаа.

Энэ үеэр нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ “Манай байгууллага гурван хэлтэс, 105 албан хаагч, ажилтантай. Өнөөдрийн хурлаар 2025 оны амжилт, хэмнэлт, алдаа дутагдал, сайжруулах асуудлуудыг хэлэлцлээ. Мөн үйл ажиллагааг цаашид сайжруулах зорилгоор жолоочдынхоо тулгарч буй асуудлаар саналыг нь сонслоо. Ирэх жилүүдэд эдгээр саналыг сайжруулан ажиллана” гэв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!