Улаанбаатар
•Sainjargal
•12-р сар 27
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА ИСПАНИ УЛСЫН “IBERTEST” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтын үеэр талууд “Газар хөдлөлтийн лаборатори байгуулах төсөл”-ийг Испани Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх боломж, техникийн шийдэл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцож, төслийн суурь бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар тогтов.
Мөн компанийн зүгээс газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын бүтээц хийц, материалын бат бэхийн сорил, туршилтын чиглэлээр олон улсын хэмжээнд хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага, лабораторийн тоног төхөөрөмжийн хөгжлийн шийдлийг танилцуулав.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
