...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
12-р сар 09

Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль болон 16 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа

Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль болон 16 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа

Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж буй. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн спорт заалны дээврийн 506.2 ам метр, дотор заслын 752.2 ам метр талбайн засварын ажил дууслаа. Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар цэцэрлэгийн дээвэр болон гадна фасадын 1364 ам метр талбайн засварыг тус тус хийж дуусган, улсын комисс хүлээн авлаа.

Эдгээр засварын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Өсөн үржих констракшн” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!