нийтлэл
•Sainjargal
•11-р сар 19
СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Соёлын өвийг хамгаалах тухай хууль, эрх зүйн орчны талаарх мэдлэг, ойлголт, туршлагыг нэмэгдүүлэх, соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, уул овоо тахих болон тахилгат газар нутгийн зан үйлийг бүртгэн баримтжуулах аргачлалын талаар мэдлэг олгох зорилготой арга зүйн сургалт Дундговь аймагт зохион байгуулагдаж байна.
Сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй бөгөөд сургалтад Дундговь аймгийн цагдаагийн албан хаагчид, сумдын хэсгийн төлөөлөгчид, байгаль орчны байцаагчид, сумдын соёлын төвийн эрхлэгчид, соёлын өвийн ажилтнууд оролцож байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
