...
...
Улс төр
Sainjargal
11-р сар 16

Намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийг хэлэлцэнэ

Намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийг хэлэлцэнэ

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэ өдөр Их хурлын төлөөлөгчид Монгол Ардын намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйл, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, Хяналтын ерөнхий хорооны болон Бага хурлын гишүүдийг сонгоно.  

Эхлээд Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйл, намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулав. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан Ажлын хэсэг намын хороо, үүрүүд, дэргэдэх байгууллагуудаар дамжуулан гишүүдээс санал авч, намын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан бөгөөд 31 дүгээр Их хурлын салбар хуралдаанаар өмнө нь хэлэлцүүлсэн юм. Дээрх дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилж буйгаараа онцлогтой бөгөөд энэ талаараа танилцуулсан юм. 

Мөн Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид  “Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн Монгол Ардын Нам” тайлан илтгэл, Хяналтын Ерөнхий хорооны тайланг хэлэлцэж, тогтоол гаргана.

 

 

 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!