Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал эхэллээ

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил ” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2025.11.15/ эхэллээ. Энэ удаагийн хуралдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Монгол Ардын намын 2247 төлөөлөгч оролцохоор сонгогдож мандат авчээ. Монгол Ардын нам 314.961 гишүүнтэй бөгөөд 31 дүгээр Их хурлын нэг төлөөлөгч 140 гишүүнийг төлөөлж байгаа юм байна.

104 жилийн түүхтэй Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын нээлтийн үйл ажиллагаанд намын үе үеийн удирдлагууд, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд нар, Олон улсын байгууллага, улс төрийн намуудын төлөөлөл оролцохоор хүрэлцэн иржээ. Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын үндсэн илтгэлийг “Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн Монгол Ардын Нам” сэдвийн хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар тавих юм.


Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
