...
...
Улс төр
Sainjargal
11-р сар 11

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.11) хамтарсан хуралдаан 16 цаг 57 минутад гишүүдийн 51.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйл дэх холбогдох зохицуулалтын дагуу гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн, танилцуулгын хамт нэгдсэн хуралдаанд оруулахаар төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг танилцууллаа. Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хувилбартай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үүгээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!