748.8 МЯНГАН ТОНН НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6 удаагийн арилжаагаар 748.8 мянган тонн нүүрс 47.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. 
Үүнд:
✅Баяжуулсан 1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 19.2 мянган тонн, 95.7 ам доллароос дуудаж, 117.7 ам.доллароор арилжаалж 2.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
✅Баяжуулсан эрчим хүчний нүүрс - Ганцмод боомтоор 25.6 мянган тонн, 51.40 ам.доллароос дуудаж, 57.1 ам.доллароор арилжаалж 1.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
✅Эрчим хүчний нүүрс - Мандал боомтоор 256.0 мянган тонн, 48.90 ам.доллароос үнэ дуудаж, 48.90 ам.доллароор арилжаалж 12.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
✅1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 64.0 мянган тонн, 96.80 ам.доллароос үнэ дуудаж 114.80 ам.доллароор арилжаалж 7.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
✅1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 128.0 мянган тонн, 96.80 ам.доллароос үнэ дуудаж 98.80 ам.доллароор арилжаалж 12.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
✅Эрчим хүчний нүүрс- Ганцмод боомтоор 256.0 мянган тонн, 43.50 ам.доллароос үнэ дуудаж, 43.50 ам.доллароор арилжаалж 11.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
