...
...
Эдийн засаг
Sainjargal
10-р сар 27

Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Их сургуулийн удирдлагуудтай уулзлаа

Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Их сургуулийн удирдлагуудтай уулзлаа

Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуулиас (UNSW) “Эрдэнэс Монгол” нэгдлийн төлөөллийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Австралийн Сидней хотноо Эрдэс ба эрчим хүчний инженерийн сургуульдаа хүлээн авч уулзаж, уул уурхайн салбарын боловсрол, судалгаа, технологийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Эрдэс ба эрчим хүчний инженерийн сургуулийн захирал профессор Исмет Канбулат, дэд профессор Ченггуо Жан, “Эрдэнэс Монгол” нэгдлээс ТУЗ-ийн дарга Ц.Одхүү болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд тус сургуулийн Advanced Visualisation and Interaction Environment (AVIE) болон голограф симуляцийн лабораториудтай танилцаж, дэвшилтэт технологийг уул уурхайн боловсрол, судалгаанд нэвтрүүлэх туршлагыг судалсан бөгөөд уулзалтын үр дүнд хоёр тал ирэх онд нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх, судалгааны багууд солилцох, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургууль нь дэлхийд тэргүүлэгч 20 их сургуулийн нэг бөгөөд уул уурхай, ашигт малтмалын инженерийн хөтөлбөр нь Австралид нэгдүгээрт, дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг сургууль юм.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!